Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос УБТЗ-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хорооны дарга Б.Баяраа “Улаанбаатар төмөр зам” 16 мянган ажилтантай. Үүний 99 хувь нь Монголын Төмөр замчдын ҮЭХ-ний гишүүд. УБТЗ дахь ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос дүгнэлт гаргасан. Энэ асуудлыг таслан зогсоох, хууль хүчний байгууллагаар шалгуулах нь үйлдвэрчний эвлэлийн үүрэг.
Бид ЗТХЯ, Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлсэн. Гэвч ямар нэгэн хариу өгөлгүй өдий хүрлээ. Тиймээс бид өнөөдөр ажил хаяхад бэлэн гэдгээ төрдөө мэдэгдэж байна.
Бид цалингаа нэмүүлэх асуудлыг 2021 оноос эхлэн удаа дараа тавьсан ч хойшлуулсаар ирсэн.
Хамтын гэрээнд хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхлыг бий болгохгүй байх, ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид байлгах нэмэлт зүйл заалтыг тусгах ёстой. Ажлын байрны бэлгийн дарамт энд тэнд гарч байна. Үүнийг таслан зогсоох шаардлагатай байна” гэлээ.