Дундговь аймаг, Дэлгэрхангай сумын Ар шавагтай багийн “Булаг” гэдэг газар суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н, охин М нар сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлага мэдээллийг өчигдөр оройн 23:15 цагт ОБГ хүлээн авсан бөгөөд одоогоор эрэн хайж ажиллагааг зохион байгуулж байна.
Дуудлагын дагуу тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Дэлгэрхангай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 23:35 цагт сумын төвөөс гарч 35 км зам туулан 01:00 цагт очиход иргэн Н /43 настай эрэгтэй/ нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Төгрөг багийн “Хайрхан” гэдэг газар нутагладаг малчин Э-ийн гэрээс Дэлгэрхангай сумын чиглэлд охин М /2 настай/-гийн хамт суудлын автомашинаар зорчиж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй юм.