Хонконгийн жүжигчин Донни Ен Хятадын засгийн газрыг дэмжсэний улмаас түүнийг “Оскар 2023” шагнал гардуулах ёслолын хөтлөгчөөс хасах өргөдөлд хэдэн арван мянган хүн гарын үсэг зуржээ.
Энэхүү цахим өргөдлийг хонконг иргэд эхлүүлсэн байна. 2019 онд Хонконгод болсон эсэргүүцлийн жагсаалын талаар түүний хамгийн сүүлд хэлсэн үг нь "Үг хэлэх эрх чөлөөний үзэл санааг зөрчиж байна" гэж тэд буруутгасан байна. Донни Ен бол дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тулаантай киноны од жүжигчин.
Саяхан ярилцлага өгөхдөө Хонконгод болсон эсэргүүцлийн жагсаалыг үймээн самуун гэж тодорхойлжээ. Өдгөө 59 настай түүнийг тулааны урлагийн мастераас сэдэвлэсэн Хонгконгийн цуврал "Ip Man" киногоор нь олон нийт сайн мэддэг болсон юм.
Тэрээр энэ киногоороо дэлхий даяар 400 сая доллар буюу 338 сая фунт стерлингийн орлого олсон байна. Түүнчлэн тун удахгүй Холливудын "Жон Уик 4" кинонд Киану Ривзтэй хамт тоглох юм. Хонконгийн нэрт активист Тонг Вай Хунгийн санаачилсан уг өргөдөлд нь Академи Оскарын шагнал гардуулах ёслолд Донни Енг урьсан нь "Хонконгийн ард түмнийг үл тоомсорлож буй"-г харуулж байна. Түүний энэ наадам дахь оролцоо нь киноны салбарын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө” гэж мэдэгджээ. Одоогоор 84 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ.
SOURCE: BBC