Тайланд эр хаант засаглалыг гутаан доромжилсон гэх үндэслэлээр хоёр жилийн ял сонслоо. Тэрээр хааны өмсгөлтэй резинэн нугасны зурагтай хуанли зардаг байжээ. Резинэн нугас нь Тайландад ардчиллын бэлгэ тэмдэг болоод буй. Тэрээр мөн 2020 оноос хойш үг хэлэх эрх чөлөөгөө боомилуулж, улмаар баригдсан 200 хүний нэг болоод байгаа юм. Идэвхтнүүд ардчилсан шилжилтийг уриалж, хаант засаглалд шинэчлэл хийхийг шаардсан хөдөлгөөнийг хийсээр ирсэн.
Уг залуу 2020 оны арванхоёрдугаар сард ардчиллыг дэмжигч Facebook хуудас дээр дээрх хуанлиг зарж байгаад баривчлагдсан байна. Тэрээр нугасны зургийг улс төрийн хоржоонтой тайлбарын хамтаар нийтэлсэн байна. Прокурорууд уг зураг, дүрслэл нь хаан Маха Важиралонгкорныг доромжилж, гутаасан гэж маргаж байгаа юм. Мягмар гарагт шүүхээс түүнийг гурван жилийн хорих ялаар шийтгэсэн ч хоёр жилийн ял болгож хөнгөрүүлсэн байна.
SOURCE: BBC