Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигын эсрэг өрнүүлж байгаа тэмцлээ 5ш хэмээн томъёолсон. Тэдгээрийн нэг шүгэл ажиллагааг албан ёсоор эхлүүлж байгааг өнөөдөр зарлалаа. Засгийн газар иргэдтэйгээ хамтарч, авлига, хүнд суртлын эсрэг шүгэл үлээх нь хамгийн чухал. Бусармаг гажуудлыг зөвхөн хуулийнханд даатгаад орхиж болохгүй хэмээн тайлбарлаж байна. Хэдийгээр сүржин даржин нэртэй гэж олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа ч цаагуураа том ач холбогдолтой гэж ажлын хэсгийнхэн мэдэгдэж байна. Энэ ажлын хэсгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Солонгоо ахалж ажиллана. Товчхондоо, ийм хүмүүс авлигыг илчлэхээр баг болж байна.
Манай улс авлигын төсөөллийн индексээр 2022 оны байдлаар 33 оноо авч, дэлхийн гаруй улсаас 116-р байрт эрэмбэлэгдсэн байна. 2022 онд авлигын гэмт хэргээр ял шийтгэл ноогдуулсан шүүхийн шийдвэр 318 байсан нь 2018 оны үзүүлэлтээс 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Нийгэмд цөөн хэдэн хүн хөлждөг тэгш бус байдлыг арилгана гэж мэдэгдлээ.
Өнөөдөр АТГгадаад улсад нуун дарагдуулсан хөрөнгийг Монгол улсад буцаан авчрах зэргээр ажлаа эрчимжүүлж байна.Жил бүр АТГ 47 мянган албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлдэг. Гэтэл үүнээс 500 орчим буюу 1-2 хувийг шалгаж амждаг байна. Тиймээс шүүр ажиллагааны хүрээнд технологи ашиглаж, шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ гэлээ. Өнөөдөр төрийн байгууллагын хүнд суртлаас авахуулаад зөрчил бүрт цэг тавихын тулд иргэдийг зориг гаргаж, шүгэл үлээхийг уриаллаа. Төр шүгэл үлээгчдээ ч хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, авлига хүнд суртал, дарамт хаана байна, тэр бүгдийг илчлээд өг. Бид хуулиараа хамгаална гэж батлан дааж байна.
Ямартай ч хууль хяналтынхан, Засгийн газрын харьяа яам агентлагийнхан нэгдэж, Шүгэл ажиллагаа эхлүүлснээ зарлалаа. Үүнийг дагаад “МАН-ынхан авлигатай орооцолддог томчуудаа ил гаргаж чадах уу, эсвэл жижиг жараахайтай зууралдаад дуусах уу… МАН-ын залуус өөрсдийнхөө намынхныг зоригтой илчилнэ гэж байх уу зэргээр шүүмжлэлийг дагуулж байна. Монголд авлига байна. Асуудал байна. Харин Засгийн газарт үүний эсрэг шинэ төлөвлөгөө байна гэлээ. Хэрхэн ажиллахыг нь харах үлдлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.