Эрдэмтэд лабораторит хоёр эрэгчин хулганаас эрүүл, төл хулгана гаргаж авчээ. Ингэснээр бэлгийн цөөнх хамтрагчид хүүхэдтэй болж болох тухай эерэг мэдээ болж байгаа юм. Энэхүү дэвшилтэт үр дүнг Лондонд болсон генетикийн бага хуралд танилцуулсан ба эр эсийг өндөг болгон хувиргах явдал гэж судлаачид тайлбарлажээ. Түүнчлэн энэ техник нь эмэгтэйчүүдийн үргүйдлийг ч эмчлэх боломжтой юм байна.
Хэдий энэ нь аюулгүй, ёс зүйтэй гэж тооцогцож байгаа ч техникийн олон саад бэрхшээлийг даван туулах шаардлагатай гэдгийг судлаачид анхаарууллаа. Тухайлбал, өмнө нь хийгдэж байсан энэ төрлийн үр тогтоох оролдлогуудын зарим хэсэг нь л амжилттай болж байсан юм. 2018 онд эрдэмтэд ийм 12 хулгана гаргаж авч байсан ч бүгд амьсгалж чадахгүй байсан бөгөөд төрснийхөө дараа удалгүй үхсэн байна.Тиймээс энэ судалгааны үр дүн, үйл явцыг цаашид ч сайтар анхаарах хэрэгтэй гэдгийг шинжээчид мөн хэллээ.
Эх сурвалж: THE TIMES