АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Мккарти тус улсад Тайванийн ерөнхийлөгч Цай Инг Вен тун удахгүй айлчилж магадгүй талаар мэдээллээ. Өөрөө очих бус, Тайванийн талаас ирж байгаа нь БНХАУ-ыг тайвшруулах гэсэн оролдлого биш гэж тэрээр мөн хэлсэн байна.
Тодруулбал “Хятад миний хаашаа явах, ирэхийг заахгүй” гэсэн ба тусдаа Тайваньд хийх уулзалт төлөвлөгөөндөө оруулаагүй тул Тайванийн ерөнхийлөгч ирж байгаа гэж тайлбарлажээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны наймдугаар сард түүний албан тушаалын хашиж байсан ардчилсан намын Нэнси Пелоси Тайваньд айлчилснаар Хятад, Америкийн хооронд томоохон ан цав үүссэн билээ.
Үүний дараа Хятадын талаас Тайванийн хоолойд хэд хэдэн удаа цэргийн сургуулилт хийгээд ч амжсан юм. Гэхдээ Кевин Мккарти нэгдүгээр сард АНУ-ын дээрээсээ гурав дахь өндөр албан тушаалтан болсноосоо хойш Тайваньд айлчлах сонирхолтой байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн билээ.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA