Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн, Бүрэнтогтох, Баянзүрх сумын нутгаар энэ оны анхны бороо орлоо.
Гуравдугаар сард монгол орны нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, нутгийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу орно.
Сарын нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл ихэнх нутгаар температур бага зэрэг сэрүүсэх төлөв гарчээ.
Өнөөдөр/2023.03.09/ Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн болон хойд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуургатай.
Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ хэмээн анхаарууллаа.