Шинэ судалгаагаар нүүрс ус багатай, өөх тос ихтэй "кето" төрлийн хоолны дэглэм нь холестерины түвшинг ихэсгэж, артери бөглөрөх, зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөлийн эрсдлийг хоёр дахин нэмэгдүүлдэг гэсэн үр дүн гарчээ.
Тодруулбал, Канадын Ванкувер дахь Бритиш Колумбын их сургуулийн зүрхний урьдчилан сэргийлэх клиник, Гэгээн Паулын эмнэлэг, зүрхний уушгины инновацийн төв хамтран энэ судалгааг хийсэн байна. Энэ судалгааны ахлах, доктор Иулиа Иатан "Бидний судалгаагаар нүүрс ус багатай, өөх тос ихтэй хоолны дэглэмийг тогтмол хэрэглэснээр LDL холестерин буюу "муу" холестерины хэмжээ ихсэж, зүрхний өвчин тусах эрсдэлтэй холбоотой болохыг тогтоолоо" гэсэн байна.
Кето хоолны дэглэмийн талаар эмнэлзүйн туршилт хийсэн Стэнфордын Урьдчилан сэргийлэх судалгааны төвийн анагаах ухааны профессор Кристофер Гарднер мөн хэлэхдээ "Энэ судалгаа нь шинжлэх ухааны ном зохиолд чухал хувь нэмэр оруулж, хор хөнөөл нь ашиг тусаасаа илүү байгааг харуулж байна" гэжээ. Дээрх судалгаагаар судлаачид нүүрс ус багатай, өөх тос ихтэй хоолны дэглэм барих нь тухайн хүн өдөрт авах ёстой илчлэгийнхээ 45 хувийг өөх тос, 25 хувийг нүүрс уснаас авч байгааг тодруулсан байна. Энэ судалгааг бүрэн хянаж дуусаагүй байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN