Даваа гарагт БНСУ-ын засгийн газар Японы эзэмшлийн үед албадан хөдөлмөрт өртсөн хүмүүсийн хохирлыг барагдуулахаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Гадаад хэргийн сайд Пак Жин телевизээр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хохирогчдод нөхөн төлбөрийг олгохдоо иргэдийн хандиваар санхүүжүүлэх орон нутгийн сангаар дамжуулна гэж мэдэгдсэн байна.
Тэрээр энэ шийдвэрийг БНСУ, Япон хоёрын өнгөрсөн үеийн зөрчилдөөнийг даван туулах "шинэ боломж” гэж онцоллоо. БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёол өнгөрсөн оны тавдугаар сард албан тушаалдаа орсноосоо хойш Япон улстай түүхэн зөрчилдөөнөө арилгахыг хичээсээр ирсэн.
Нэн ялангуяа, БНСУ, Япон хоёр Азийн бүс нутаг дах АНУ-ын хамгийн том холбоотнууд бөгөөд Вашингтоны зүгээс хоёр улсыг харилцаагаа сэргээхийг шахаж, Хойд Солонгосын цөмийн аюулыг сөрөн зогсоход хамтран ажиллах боломжтой болсон билээ. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида уг саналыг талархан хүлээн авч, Юн Сук Ёл ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн. Японы компаниудын хувьд төлөвлөгөөний дагуу ямар нэгэн төлбөр төлөхгүй, гэхдээ хэрэв хүсвэл хандив өгөхийг хориглохгүй гэж Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши мэдэгджээ.
SOURCE: DW, REUTERS