Улс орнууд 10 жилийн турш хэлэлцээ хийсний үр дүнд далайг хамгаалах түүхэн тохиролцоонд хүрлээ. Тодруулбал, далайн байгалийг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор 2030 он гэхэд далай тэнгисийн 30 хувийг тусгай хамгаалалттай газар нутаг болгохоор шийдсэн байна.
Улс орнууд бямба гарагийн орой Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд 38 цаг хэлэлцсэний эцэст уг түүхэн тохиролцоонд хүрчээ. Тухайлбал, санхүүжилт, загас агнуурын эрхийн талаарх санал зөрөлдөөнтэй холбоотойгоор олон жилийн турш хэлэлцээ хийсээр тодорхой үр дүнд хүрч чаддаггүй байв.
Хамгийн сүүлд 40 жилийн өмнө 1982 онд далайг хамгаалах олон улсын гэрээ буюу “Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц”-д улс орнууд нэгдсэн байдаг. Энэхүү хэлэлцээрээр бүх улс загас барих, хөлөг онгоц хөлөглөх, судалгаа хийх эрхтэй нээлттэй тэнгис гэж нэрлэгддэг бүс нутгийг байгуулсан боловч эдгээр усны зөвхөн 1.2% нь хамгаалагдсан байсан юм.
Тодруулбал, эдгээр тусгай хамгаалалттай газар нутгаас гадуур амьдарч буй далайн амьтад уур амьсгалын өөрчлөлт, хэт их загас агнуур, хөлөг онгоцны зорчих хөдөлгөөн зэргээс шалтгаалж эрсдэлд ороод байсан билээ.
SOURCE: BBC