Хятад улс цар тахлын дараах эдийн засгаа сэргээхийн тулд 2023 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо "5%" гэж тодорхойлсон. Мөн батлан хамгаалах төсвөө 7.2%-иар тэлэх нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт болж байна. Ингэснээр батлан хамгаалах зардлаа ойролцоогоор 1.55 их наяд юань буюу 224 тэрбум долларт хүргэхээр болсон гэсэн үг юм.
Ирэх найман өдрийн турш Бээжинд 3000 гаруй төлөөлөгч оролцдог хууль тогтоох байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ээлжит чуулган болно. Энэ хурал нь найман өдөр үргэлжлэх юм.
Ерөнхий сайд Ли Кэчян ням гарагт болсон их хурлын нээлтийн үеэр засгийн газрын ажлын тайланг танилцуулахдаа “Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж, цаашдын өсөлтийн асар их нөөц боломж, эрч хүчээ харуулж байна” гэж төлөөлөгчдөд хандан хэлсэн байна. Түүний ажлын тайланд “Зэвсэгт хүчин бүх талын цэргийн бэлтгэл, бэлтгэлээ эрчимжүүлж, цэргийн стратегийн шинэ удирдамжийг боловсруулж, байлдааны нөхцөлд бэлтгэл сургуулилтад илүү их хүч зарцуулж, бүх чиглэл, хүрээнд цэргийн ажлыг бэхжүүлэхийн тулд сайн зохицуулалттай хүчин чармайлт гаргах ёстой" гэж мөн дурджээ.
Энэ удаагийн хурлаар Хятадын шинэ сонгуулийн төрийн байгууллагын бүрэлдэхүүнийг сонгон гаргах бөгөөд Засгийн газын ажлын тайланг хянан хэлэлцэж, 2023 оны Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтот үүргийг тодорхойлж, засгийн газрын бодлогыг тодорхойлно.
SOURCE: CNN, CCTV