Увс аймгийн Сагил сумын Үүрэг багийн “Үүрэг нуурын шар булаг” гэдэг газар (аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км) ачааны автомашин “Үүрэг” нуурын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага өчигдөр 21:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, “Бонго Пронтер” загварын ачааны автомашиныг татан гаргажээ.
Энэ он гарсаар улсын хэмжээнд 11 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдсэн. Дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, гол, нуурын мөсөнд цөмөрсөн найман автомашиныг татан гаргаж, эрстэж болзошгүй 14 иргэний амь насыг авран хамгаалаад байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Мөн иргэдийг гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас онцгойлон анхааруулж байна.