“Цэрэг Райныг аварсан нь” киногоороо олны танил болсон жүжигчин Том Сайзмур 61 насандаа өөд болсныг түүний менежер мэдэгдлээ. Тэрээр хоёрдугаар сарын дундуур тархины аневризмын улмаас команд орсон байжээ. Том Сайзмур 1990-ээд оноос эхлэн нэрд гарсан бөгөөд ихэвчлэн цагдаа, цэрэг, гэмт хэрэгтэнгэх мэт дүрүүдэд тоглодог байв. Жүжигчин эр “Сувдан эрэг” кинонд ч мөн дүр бүтээж явсан. Гэвч амьд ахуй байх үедээ тэрээр мансууруулах бодисны хамааралтай байснаас гадна гэр бүлийн хүчирхийллийн хэргээр ял эдэлж байсан юм. Тухайлбал, Оскарын шагналт “Цэрэг Райныг аварсан нь” кинонд Том Хэнксийн хамт тоглохоос нь өмнө алдарт найруулагч Стивен Спилберг түүнд зураг авалт эхэлмэгц кино талбар дээр мансууруулах бодис хэрэглэвэл шууд хална гэдгээ анхааруулж байсан гэнэ.
Түүнчлэн жүжигчин Роберт Де Ниро түүнийг мансууруулах бодисны эсрэг эмчилгээнд явахад тусалж байсан юм байна. Том Сайзмурын амьдрал алдар хүндээр дүүрэн байхын хэрээр тийм ч дардан байсангүй. Гэхдээ түүнийг урлагийнхан болон кино шүтэн бишрэгчид үргэлж санан дурсах болно гэж BBC агентлаг мэдээллээ.
Эх сурвалж: BBC