Хөмсөг нь хүний нүүр, царайны зөв төрхийг бий болгодог чухал ач холбогдолтой. Тэгвэл өөрийн мэт хөмсөг шивүүлэхийн тулд нүдний өнгөн дээрээ тулгуурлан 2-3 төрлийн өнгө ашиглах хэрэгтэй талаар олон улсын мастер артист Э.Зулбаяр хэлж байна. Мөн тэрбээр гоо сайхны шивээсэнд чанартай бүтээн хэрэглэхгүй бол улайлт, хөхрөлт, сорвижилт үүсэх эрсдэлтэй талаар онцоллоо.
Тэрбээр, Манай Lavender салон үйл ажиллагаагаа таван жил тасралтгүй явуулж байгаа. Шивээсний үйлчилгээ түлхүү явуулдаг. Би өөрөө олон улсын мастер артист юм. Миний хувьд аль болох чанартай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй гэж боддог. Бүтээгдэхүүн маш чухал. Үйлчилгээ үзүүлж байгаа салонууд албан ёсны эрхтэй, чанартай бүтээгдэхүүнийг хүний арьс, хөмсөг, уруулд хүргэх хэрэгтэй. Бид БНСУ-ын Goyang cosmetics брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа. Dr CPU бүтээгдэхүүн маань маш олон улсад танигдсан, Солонгостоо алдартай брэнд. Үүнд арьс арчилгаа, эмчилгээ гэх мэт бүх төрлийн бүтээгдэхүүн байдаг.
Хөмсөг бол хүнийг шууд л илэрхийлдэг. Ер нь гоо сайхны шивээс нь маш гайхалтай урлаг гэж би боддог. Нэг хүнд хөмсөгний шивээс хийхдээ багадаа 2-3 төрлийн будаг ашиглах нь зүй. Зөвхөн бор эсвэл гүн бор гэх мэт ганцхан өнгөөр хүнд хэзээ ч хөмсөг шивдэггүй. Манайхан үүн дээр жаахан алдаад байх шиг харагддаг юм. Тэгэхээр улайлт үүсэх, хөхрөлт үүсэх, сорвижих гэх мэт буруу техникээс үүдэлтэй асуудал бий болно. Зөв техникээр шивсэн шивээс нь арьсныхаа гуужилтаар нэг жил хагасаас, хоёр жилийн дотор арилж байх ёстой. Тэгэхэд манайханд улайлт, хөхрөлт, сорвижилт үүсчихсэн байдаг. Үүнээс болоод лазердуулах гэх мэт асуудал бий болдог юм. Хөмсөгөө шивүүлэхдээ болж өгвөл нүдний өнгөтэй ойролцоо өнгө сонгох юм болилүү натурал, амьд харагддаг.
Манай Lavender салон Dr CPU брэндээ хэрэглээд багагүй хугацаа өнгөрлөө. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж 100 хувь байгаа учраас Goyang cosmetics брэндтэй албан ёсны гэрээгээ хийгээд “Dr CPU Mongolia”-г монголд анх удаа оруулж ирж байгаа юм. Адилхан салоны үйлчилгээ үзүүлдэг хүмүүст, манай 160 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй гэж хэлмээр байна гэлээ.