Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хүнсний хувьсгал” бодитоор хэрэгжиж эхэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд төрөөс гаргаж байгаа бодлогыг өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газраас танилцууллаа. Үүнд:
- Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөв.
- Хүнс үйлдвэрлэлийн зээлийн хүүг жилийн 3%-5% болгон бууруулав.
- Хүнс үйлдвэрлэлийн зээлийн хугацааг 3-5 жил болгож нэмэгдүүлэв.
- Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эрчимжсэн тахианы аж ахуйн Орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлөв.
- Дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурилыг НӨАТ-аас чөлөөлөв.
- Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын гаалийн албан татвараас бүрэн чөлөөлөв.
- Дотооддоо үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөв.
- Дотоодын түүхий эдээр боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөв.
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарт 65.8 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.
- Мал аж ахуйн салбарт 17.2 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.
- Газар тариалангийн салбарт 52.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.
- Импортын болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас бүрэн чөлөөлөв.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч