АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх онд болно. Бүгд найрамдахчуудаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа улс төрчид дунд хоёр Энэтхэг гаралтай хүн байгаа нь олны анхаарлыг татаж байгаа юм. Никки Халейгийн хувьд Хойд Каролина мужийн захирагч байсан бөгөөд НҮБ-ын дэргэд суух АНУ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн. Бүгд найрамдахчуудаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Доналд Трампын хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр түүнийг нэрлээд байгаа юм.
Хамгийн сүүлд өрсөлдөнө гэдгээ зарласан Вивек Рамасвамигийн хувьд багагүй хөрөнгөтэй нэгэн бөгөөд биотехнологид суурилсан энтрепенер юм байна. Тэрээр шинэ “америк мөрөөдөл”-ийг бий болгохын тулд соёлын хөдөлгөөн өрнүүлнэ гэжээ. Харин ардчилсан намаас Жо Байден дараагийн сонгуульд нэр дэвших эсэхээ албан ёсоор зарлаагүй байгаа юм. Өнгөрсөн жил Их Британийн ерөнхий сайдаар Риши Сунак сонгогдсон. Тэрээр мөн л Их Британийн түүхэн дэх анхны Энэтхэг гаралтай ерөнхий сайд болж байсан билээ.
Эх сурвалж: BBC