Германы канцлер Олаф Шольц БНХАУ-ыг ОХУ-ын дайныг дэмжиж, зэвсэг нийлүүлэхгүй байхыг хүсчээ. Тодруулбал, “Миний Бээжинд хэлэхийг хүссэн зүйл их тодорхой. ОХУ дахь нөлөөллөө арай өөрөөр ашигла. ОХУ-ын армийн цэргүүдийг Украинаас гаргахад анхаарахыг хүсье” гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Украины дайныг зогсоохын тулд Украины талыг заавал оролцуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Ингэхдээ Украинд үзүүлэх тусламжаа тасалдуулж болохгүйг дурдсан байна. Германы парламентад илтгэл тавьж байх үедээ тэрээр дээрх үгийг хэлсэн бөгөөд тус улсын засгийн газар зэвсэгт хүчний зардлаа мөн шинэчлэхээр зэхэж байгаа юм. Олаф Шольц Бундестагийн ээлжит бус чуулганаар Германы армид нэн шаардлагатай шинэчлэлийг санхүүжүүлэхийн тулд 100 тэрбум евро буюу 106 тэрбум доллар олгохоо ийн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW