“Оюутолгой” компани 2022 оны тайлан болон 2023 оны тэргүүлэх зорилтынхоо талаар танилцууллаа. Оюутолгой компанийн санхүүгийн хэлтсийн тайлан хариуцсан ахлан мэргэжилтэн Б.Өлзийжаргал “2022 онд манай компанийн борлуулалтын орлого 106 хувийн гүйцэтгэлтэй буюу 1.4 тэрбум америк долларт хүрсэн байна. Цар тахлын дараах сорилттой, амаргүй жилд "Оюу толгой" компанийн хамт олон бид борлуулалтын орлогын төлөвлөгөөгөө зургаан хувиар давуулж чадсан амжилттай байлаа. Энэхүү орлого маань үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэх, гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх болон улсын төсөвт төлдөг татвар хураамжыг төлөхөд зарцуулагдсан байна. Дотоодод зарцуулсан мөнгөн дүн 2022 онд 1 тэрбум 566 сая америк доллар буюу сард дунджаар 131 сая америк доллар болсон байна” гэлээ.
Д.Мөнхзул
Бичлэгийг дээрээс үзнэ үү.