Грек улсад хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 38 хүн амиа алдаж, 85 хүн гэмтэж бэртсэн байна. Ослын газар аврах баг яаралтай ажиллан галт тэргэнд дарагдсан, бэртсэн хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна. Ослын дараа нийт 150 орчим гал сөнөөгчид болон түргэн тусламжийн 40 баг ажиллаж байгааг эх сурвалж мэдээллээ.
Хоёр галт тэрэгний нэг нь зорчигч тээврийнх, нөгөө нь ачааны галт тэрэг байжээ. Амралтын дараа гэр лүүгээ явж байсан их сургуулийн оюутнууд нэг галт тэргэнд нь сууж явсан юм. Тодруулбал, орчигч тээврийн галт тэрэг 350 зорчигтой байсан байна. Түүнчлэн ослын шалтгаан хараахан тогтоогдоогүй байна.
Хоёр галт тэрэг мөргөлдөх үедээ дээд хурдаараа явж байсан ба галт тэрэгний осол шөнө болсон. Энэхүү үйл явдалтай холбогдуулан тус улсын ерөнхий сайд гурав хоногийн гашуудлын өдөр зарлаад байна. Энэ хэрэгтэй холбогдуулан тус улсын тээврийн сайд Лхагва гарагт огцорсон бөгөөд төмөр замын систем 21-р зууны стандарт нийцэхгүй байна гэж үзжээ.
Эх сурвалж: CNN, FRANCE 24