ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хилийн хяналтаа чангатгахыг холбогдох албан тушаалтнууддаа тушаалаа. Учир нь Мягмар гарагт Москвагийн ойролцоо дрон буюу нисгэгчгүй онгоц онхолдсон хэрэг болсон. Энэ талаар тус бүс нутгийн захирагч “Украины дрон байсан бөгөөд эрчим хүчний дэд бүтцийг онилох зорилготой байсан гэж үзэж байна. Гэвч байгаа оносонгүй” гэж мэдэгдсэн юм. Тус нисгэгчгүй онгоц онхолдсон газрын ойролцоо ОХУ-ын эрчим хүчний магнат болох Газпром компани үйл ажиллагаа явуулдаг байна. Нийт гурван нисгэгчгүй онгоц байсан гэх мэдээллийг ОХУ-ын талаас өгөөд байгаа юм. Улмаар эрх баригчид Санкт-Петербургийн агаарын орон зайг түр хаасан гэх мэдээлэл ч мөн гарсан байна. Түүнчлэн Оросын хэд хэдэн телевизүүд болзошгүй пуужингийн цохилтын аюулаас сэрэмжлэхийг мэдээлж байгаа аж. Харин Украины талаас ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
SOURCE: AL JAZEERA