АН-ын Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Врэй ковид-19 нь “Хятадын засгийн газрын хяналтад байдаг лабораторид үүссэн байх магадлалтай” гэж мэдэгджээ. Тэрээр “Холбооны мөрдөх товчоо удаан хугацааны турш ковид-19 цар тахлын гарал үүслийг лабораторитой холбон шалгаж байна” гэж нэмж хэлсэн юм.
Ингэснээр Холбооны мөрдөх товчоо ковид-19 цар тахлын үүсэл гарлын талаарх дүгнэлтээ олон нийтэд мэдээлж буй анхны мэдэгдэл болж байна. Харин БНХАУ “лабораторит үүссэн” гэх мэдээлэл нь худал буюу гүтгэлэг гэж үзэж байна. Энэ мэдэгдэл гарахаас нэг өдрийн өмнө БНХАУ дахь АНУ-ын элчин сайд БНХАУ-ыг ковид-19-ийн талаарх бодит мэдээллийг нуухгүй байхыг хүссэн юм. Холбооны мөрдөх товчоо БНХАУ-ыг үүнтэй холбоотой бүх мэдээ мэдээллийг нуун дарагдуулах гэж оролдож буйг ч хэлсэн байна. Бусад судалгаануудын хувьд, уг вирус Ухань хотын далайн бүтээгдэхүүн зардаг захууд дээр амтьнаас хүн рүү үсэрхийлсэн байж болзошгүй гэсэн таамаглалуудыг дэвшүүлээд байгаа билээ.
Эх сурвалж: BBC