Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский сүүлийн саруудад байлдааны гол талбар болсон Бахмут хотод нөхцөл байдал “маш хүнд” байгааг хэлжээ. Тэрээр дайсны эсрэг баатарлагаар тулалдаж буй цэргүүддээ талархаж байгаа тухайгаа мөн мэдээлсэн байна.
ОХУ-ын арми тус хотод хяналтаа тогтоохоор сүүлийн зургаан сар байлдаж байгаа. Орос, Украины дайн эхлээд нэг жил болж байгаа энэ цаг үед талуудын хамгийн ширүүн байлдаануудын нэг Бахмут хотод болж байгаа юм. “Тэд бүхнийг устгаж байна” гэж Володимир Зеленский нөхцөл байдлыг тайлбарласан.
Донецкийн засаг захиргааны тэргүүн Денис Пушилин тус хот руу нэвтрэх бүх зам ОХУ-ын армийн хяналтад орсныг мэдэгдсэн юм. ОХУ-ын хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнер бүлэглэл энэ бүс нутагт голлон байлдаж буй. Даваа гарагт АНУ-ын сангийн сайд Женнет Йеллен Украины нийслэл Киевт гэнэтийн айлчлал хийсэн. Энэ үеэрээ тэрээр Украинд эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж болох 1.25 тэрбум ам.долларыг шилжүүлснээ мэдэгдсэн юм. АНУ-ын сангийн сайд “Украины талд ялалт байгуулах хүртэл нь зогсоно” гэсэн Жо Байдены үгийг айлчлынхаа үеэр мөн дамжуулжээ.
Эх сурвалж: BBC, FOX NEWS