БНЭУ-ын Керала мужийн нэгэн сүм амьд зааны оронд робот байрлуулахаар болжээ. Робот буюу хиймэл зааныг төмрөөр бүтээсэн юм байна. Тус сүмийн удирдлагууд амьд амьтныг баяр ёслолд оролцуулахыг эсэргүүцэж, энэ шийдвэрийг гаргаснаа тайлбарлажээ. Тэд өөрсдийнх нь энэ шийдвэр цаашид амьд амьтныг баяр наадмын хэрэгсэл болгохгүй байх чиг хандлагад уриална гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Керала мужид сүм хийдүүдийн зохион байгууладаг аливаа баяр наадмын гол бэлгэ тэмдэг нь заан байдаг. Гэвч хүмүүс баярлаж байхад амьд заан гинжтэй, биен дээр нь дүүрэн чимэглэл тавьсан байдалтай байдаг аж. Олон жилийн турш амьтан хамгаалагчид энэ төрлийн үйлдэлтэй тэмцсээр ирсэн. Тухайлбал, Керала мужид 2018-2023 оны хооронд 138 заан эндсэн юм байна. Тиймээс сүм хийдүүд цаашид хиймэл заан ашиглахыг хүссэн уриалгууд ихээр гаргаж эхэлжээ.
Эх сурвалж: BBC