Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэргийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын зургаан гишүүний нэрийг өнөөдөр ил болгов.
Хэн, хэнийг яллагдагчаар татагдсаныг сонирхуулъя.
-Хахууль өгөх гэмт хэрэгт УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
-Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
-Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан гэмт хэрэгт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
-Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат
-Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан гэмт хэрэгт УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
-Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан гэмт хэрэгт УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг яллагдагчаар татсан байна.