Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) оны шилдгүүдээ тодрууллаа. 2021-2022 оны улирлын оны шилдэг хөлбөмбөгчнөөр Аргентины шигшээ баг болон Парис Сен Жермейн клубийн довтлогч Лионел Месси тодорлоо. 2022 оны ДАШТ-д түрүүлж, гол зорилгодоо хүрэн, дутуугаа дүүргэсэн тэрбээр өнгөрсөн улиралд 49 тоглолтод оролцохдоо 27 гоол оруулсан юм.
FIFA-ий оны шилдгээр хоёр дахь удаагаа тодорсон түүнтэй оны шилдгийн төлөө Килиан Мбаппе, Карим Бензема нарын шилдгүүд өрсөлдлөө.
Оны шилдэг эмэгтэй тоглогчоор “Барселона” клубийн тоглогч Алексиа Путеллас, шилдэг дасгалжуулагчаар Английн шигшээ багийн дасгалжуулагч Вегман, хаалгачаар Аргентины шигшээ болон “Астон Вилла” клубийн хаалгач Эмилиано Мартинез, шилдэг гоолын эзнээр Польшийн шигшээгийн Марчин Олекси нар тодров.