Иргэдийн цалин хөлсний нэмэгдэл ялгавартай байгаа талаар МҮЭ-ийн холбооноос өнөөдөр мэдээллээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Б.Эрдэнэбат "Нийгмийн баялгийг шударгаар хуваарилах асуудал манай улсад сул байна. Тэр дундаа ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж маш бага байна.
Иймээс манай улс хөдөлмөрийн үнэлэмжээ эрс нэмэгдүүлж, шинэчлэл хийх шаардлагатай гэж МҮЭ-ийн холбоо үзэж байгаа. Өнөөдөр Таван толгой зэрэг стратегийн томоохон ордуудын хувьцааг ард иргэддээ олго гэсэн санал шаардлага их ирж байгаа. МҮЭ-ийн холбоо үүнийг дэмжиж байна.
Бид зөвхөн цалингаас цалингийн хооронд амьдраад байж болохгүй. Цалингаас гадна, хувьцааны ноогдол ашиг авдаг, төрийн өмчийн болон стратегийн чухал ордуудын худалдан авалт, авилгал хээл хахууль, удирдлагыг томилох зэрэг асуудал дээр ард түмнээрээ, нийтээрээ хяналт тавьдаг тогтолцоотой болмоор байна" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.
Р.Цэцэгбаяр