"Арсенал" клуб нэгдүгээр сард Жоржино, Леандро Троссард нартай гэрээ байгуулснаар олны анхаарлыг багагүй татсан. Харин бямба гаригт "Лестер сити"-г 1:0-ээр хожсон нь тэдний нөлөөлөл цаашдын тоглолтуудад ямар том үүрэг гүйцэтгэж болохыг харууллаа. Тодруулбал, тоглолтын үеэр Жоржино, Троссард нар "Арсенал"-ын онцлох тоглогчдын нэг байлаа. Ийн ялалт байгуулснаар тэргүүллээ хадгалж үлдлээ.
Лхагва гарагийн тоглолт аваргын төлөөх өрсөлдөөнд бас нэгэн чухал үдэш болно гэж хэвлэлүүд таамаглаж байна. Микел Артетагийн хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь Жоржиньо, Троссард нарыг гарааны 11-т үлдээх эсэх асуудал юм. Гурван тоглолтод хожил аваагүй "Арсенал" ингэж хоёр удаа дараалан хожиж, нэгдүгээр сард хийсэн гэрээнүүд нь тэднийг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэлээ.
Эх сурвалж: Standard