Даваа гарагт Турк улсад дахин 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, нэг хүн амь үрэгджээ. Энэ удаагийн газар хөдлөлтөөс болж хэд хэдэн барилга нурахад хүрсэн байна.
Тодруулбал, 70 гаруй хүн бэртэж, 29 барилга нураад байгаа юм байна. Аврах багийнхан яаралтай ажиллаж байгаа бөгөөд тус улсад хоёрдугаар сарын 6-нд анх 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш 50 мянга гаруй хүн нас бараад байгаа юм. Туркийн онцгой байдлын газраас мэдээлснээр өнгөрсөн гурван долоо хоногт дөрвөн удаагийн хүчтэй газар хөдлөлт болсон гэсэн байна. Тэд үүнийг “маш ховор тохиолдол” гэж сэрэмжлүүлсэн юм.
Нийт 20 сая хүн Турк улсад болсон газар хөдлөлтөд нэрвэгдэж, орон байргүй болж, бэртэж гэмтсэн байна. Харин Сири улсад энэ тоо 8.8 саяд хүрч байна. Турк, Сирийн хилийн бүс нутагт болсон энэ газар хөдлөлтийг НҮБ-аас “Турк улсын түүхэн дэх хамгийн аймшигт гамшиг” гэж нэрлэсэн юм.
Эх сурвалж: DW