Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны 02-р сарын 27-ны 20 цагаас 2023 оны 02-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -30…-35 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -24…-29 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр -9…-14 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -4…+1 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +2…+7 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-26 градус, бусад хэсгээр -17…-19 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
2023 оны 03 дугаар сарын 1-нээс 03 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
04-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи 1-нд тал, хээрийн нутгаар, 3-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 4-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -13…-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна.