Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагийн үед “Үл таних 20-25 орчим насны хоёр эрэгтэй хүн гар утсыг маань дээрэмдэхдээ айлган сүрдүүлж, утасны код гаргуулан авч, данснаас 18 сая 500 мянган төгрөг авчихлаа" гэх дуудлага мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллалаа.
Шалгалтын явцад 22 настай У, 19 настай Б нар нь бүлэглэн гар утас дээрэмдэн, интернэт банкны кодыг шинээр өөрчлөн дансанд байсан мөнгийг бусдын данс руу шилжүүлэн, тээврийн хэрэгсэл худалдан авч, орон нутаг руу оргон зугтах гэж байхад нь баривчилж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Эх сурвалж: ЦЕГ