БШУ-ны сайд Л.Энх-Амгалан салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа.
Тэрбээр “Байгууллагад өгдөг байсан санхүүжилт хүүхдэдээ хүрдэг тогтолцоог нэвтрүүлж, эхний алхам амжилттай боллоо. Энэ тогтолцоог бид илүү бэхжүүлэхийн тулд ирэх жилүүдэд ажиллах болно. Боловсролын салбар төсвийн шинэчлэлийн хүрээнд сургуулийн санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоог бүрдүүлж чадсан.
Төсвийн шинэчлэлийн хүрээнд:
– Тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардал
– Хичээл практикийн зардал
– Мэдээлэл технологийн зардал
– Багшийн хөгжлийг дэмжих зардал
– Эрүүл мэндийг дэмжих зардлыг олгодог болсон.
2022 онд ЕБС-ийн 12431 багшид 14,5 тэрбум, СӨБ-ийн 2906 багшид 3,2 тэрбум, 378 цэцэрлэгт 5,4 тэрбум, 265 сургуульд 10,6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал олгосон.
ТҮБД-3 ангиллын дагуу цалинждаг Тбагш өмнө нь 850717 төгрөгийн цалинтай байсан бол төсвийн шинэчлэлийн хүрээнд 1050000 төгрөгийн цалин авч байна. Энэ нь 37 хувийн нэмэгдэл юм” гэлээ.