Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Мягмар гарагаас эхлэн БНХАУ-д гурван өдрийн айлчлал хийхээр болжээ.
Орос, Украины дайнд ОХУ-ыг дэмжиж байгаа гэдгээ нээлттэй илэрхийлсэн хэдхэн улсын нэг бол Беларусь. Иймээс ч БНХАУ-д ОХУ-ын ойрын холбоотон ирнэ гэдэг олон улсын анхаарал татсан, чухал үйл явдал болно гэдгийг шинжээчид онцолж байгаа юм.
Беларусийн талаас “А.Лукашенкогийн энэ айлчлал нь олон улсын харилцааны өнөөгийн тулгамдсан сорилтуудад хариу өгөх боломж болно” гэж мэдэгдсэн байна. Мөн Баасан гарагт БНХАУ-ын гадаад хэргийн сайд Чинь Ган Беларусийн гадаад хэргийн сайд Сергей Алейниктай утсаар ярьсан. БНХАУ-ын талаас хоёр улсын харилцааг бэхжүүлж, Орос, Украины дайны асуудлаар нийтлэг ойлголтод хүрэхийг хүсэж байна гэж тус улсын гадаад хэргийн яамнаас мэдээлсэн юм.
Эх сурвалж: JAPAN TIMES