БНСУ-ын Нийгмийн хамгааллын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар тус улсын эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь гэр бүл зохиох, хүүхэд төрүүлэх нь тэдний амьдралын чухал хэсэг биш гэж үзжээ. Энэ нь БНСУ-ын ард иргэдийн дундах жендэрийн уламжлалт хандлага өөрчлөгдөж эхэлснийг харуулж байна.
Судалгаанд оролцогчдын дөрөвхөн хувь нь гэр бүл зохиох, хүүхэд төрүүлэх нь заавал байх ёстой гэж хариулсан бол эрэгтэйчүүдийн 12.9 хувь нь үүнтэй санал нэгджээ. Тус судагааг 20-34 насны 281 ганц бие эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд явуулсан ба хүйсийн харьцааг тэнцүү байдлаар оролцуулсан байна.
Амьдралын чанар, нийгмийнхээ талаар өндөр үнэлгээ өгсөн судалгаанд оролцогчид гэрлэлт, хүүхэд төрүүлэх нь "чухал" гэж үзэх хандлагатай байсныг судлаачид онцолсон байна. Өөрөөр хэлбэл, амьдарч буй нийгэм нь илүү их боломж, тэгш байдлыг хангах чадвартай гэдэгт итгэдэг хүмүүс гэрлэх, хүүхэд төрүүлэх асуудалд таатай хандаж байна хэмээн судлаачид дүгнээд байна.
Эх сурвалж: KOREA HERALD