Италийн өмнөд хэсэгт цагаачид сууж явсан завь даац хэтэрснээс болж живж, 60 гаруй хүн амь үрэгдлээ. Амь үрэгдсэн хүмүүс дунд хүүхэд байсныг хэвлэлүүд мэдээлж байна. 100 гаруй хүн тээвэрлээсэн завь эрэг дагуух тосгонд очих маршруттай байжээ. Гэвч цаг агаарын байдал хүндэрч, харамсалтай осол гарсан байна.
Албаны эх сурвалжийн мэдээллээр, завинд сууж явсан хүмүүсийн талаас илүү хувь нь амьд үлдсэн байна. Тэднийг аврах ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна.
Ядуурал, мөргөлдөөнөөс дайжсан олон хүн Африкаас Итали руу цагаачлахаар ирдэг. Осолдсон завинд Пакистан, Афганистан, Иран улсын иргэд сууж явжээ.
Өнгөрсөн жил сонгогдсон Италийн Ерөнхий сайд Жиоржиа Мелони энэ явдалд харамсаж буйгаа илэрхийлээд байна. Хэт барууны үзэлтэй намаас сонгогдсон тэрээр цагаачдын асуудлыг шийдэх буюу багасгана гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан юм.
Эх сурвалж: BBC