БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нийслэл Пёньян дахь шинэ гудамжны нээлтэд өөрийн охин Ким Жү Э-гийн хамтаар оролцлоо. Энэ гудамжид шинээр 4100 айлын орон сууц барих юм байна.
БНАСАУ-ын төрийн мэдлийн KCNA агентлаг түүний охиныг нэрээр нь бус, Ким Жон Ун удирдагчийн “хайрт охин” гэж мэдээлсэн байна. Өнгөрсөн онд Хвасон-17 тив алгасагч баллистик пуужингийн туршилтын үеэр охиноо анх олны нүдэнд ил болгосноос хойш хэд хэдэн удаагийн томоохон арга хэмжээнд хамт харагдах болсон юм.
Охинтойгоо хамт оролцож байгаа арга хэмжээнүүд нь ихэвчлэн цэрэг армитай холбоотой байгаагаас түүний охин Ким Жү Э-г БНАСАУ-ын удирлагчдын дөрөв дэх үе гэж таамаглахад хүргэсэн юм. Үүгээр зогсохгүй, түүнтэй ижил нэртэй хүмүүсийг нэрээ яаралтай солиулахыг БНАСАУ-ын эрх баригчид хэдийн шаардаад байгаа билээ.
SOURCE: KOREA HERALD