Энэ сарын эхээр Турк, Сирийн хилийн бүс нутагт болсон хэд хэдэн удаагийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 50 мянгыг давлаа. Тодруулбал, Турк улсад нас барагсдын тоо 44,218, Сири улсад нас барагсдын тоо 5,914-т хүрсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.
240 мянга гаруй аврах багийн ажилчид, сайн дурынхан Турк улсын газар хөдлөлтөд нэрвэгдсэн 11 бүсэд ажиллаж байна. Зарим хэсэгт нэврэхэд ч хүнд байдалтай байгаа талаар халуун цэгт ажиллаж байгаа хүмүүс мэдээлсэн. Түүнчлэн ойрын өдрүүдэд амьд үлдсэн хүн олдоогүй байна.
Туркийн засгийн газрын мэдээлснээр, 530 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн ба 173 мянга гаруй барилга байгууламж нурж, бүрэн сүйдсэн гэсэн юм. Одоогийн байдлаар 1,9 сая хүн олон нийтийн газар, хоргодох байр, майхан зэрэг газруудад түр байрлаж байна.
Харин Сирийн хувьд 8 сая гаруй хүн газар хөдлөлтөд нэрвэгдсэн гэж НҮБ-аас мэдээлсэн. Үүнээс илүү тодорхой мэдээллийг тус улсын хямралтай нөхцөл байдлаас болоод мэдэх боломжгүй байгаа талаар гадны хэвлэлүүд бичсэн байна.
SOURCE: AL JAZEERA