Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон НАТО-гийн ээлжит ерөнхий нарийн бичгний дарга болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, тэрээр “НАТО руу чиглэж байна уу гэж үү? Яг үнэндээ энэ санаа надад их таалагдаж байгаа шүү. Хүндэт нөхөд өө, энэ удаа надад ийм санаа үнэхээр байгааг цохон тэмдэглэчихье. Би азтай байх ч юм бил үү” гэж хэлсэн байна. Түүнчлэн Италийн ерөнхий сайд асан Марио Драги дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга Европын Холбооноос сонгогдох ёстой гэж санал болгож байсныг эсэргүүцэж байгаагаа ч илэрхийлжээ.
Тухайлбал “Европын Холбооноос өөр нэр дэвшигчид бий гэдгийг санах хэрэгтэй. Би өөрийгөө нэр дэвшинэ гэдэгт итгэлтэй байна. Энэ чинь их чухал албан тушаал шүү дээ” гэсэн байна. Борис Жонсон НАТО-г яг одоо хэзээ хэзээнээс илүү хүчтэй, нэгдмэл байгааг онцолж Финланд, Швед удахгүй элссэнээр улам хүчирхэгжинэ гэж онцолжээ. НАТО-гийн одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг 2014 оны 10 дугаар сараас хойш энэ албыг хашиж байгаа бөгөөд өнгөрсөн жил ажлаа хүлээлгэж өгөх ёстой байсан юм. Гэвч Орос, Украины нөхцөл байдлын төлөв НАТО-гоос ихээхэн хамааралтай байгаа тул энэ оны 9 дүгээр сарын дуустал ажлаа үргэлжлүүлэн хийхээр болсон билээ.
Эх сурвалж: TWITTER, PRAVDA