Орос, Украины дайнд төвийг сахих байр суурьтай байсан БНХАУ сүүлийн саруудад ОХУ-ыг дайнаа зогсоохыг хүсэж, улмаар гал зогсоох уриалга гаргасан. Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ сэдвээр БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Володимир Зеленский “Би БНХАУ-ыг ОХУ руу зэвсэг нийлүүлэхгүй байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм.
БНХАУ-ын талаас одоогоор Волоимир Зеленскийн хүсэлтэд хариу өгөөгүй байна. БНХАУ-ын уриалгад энхийн хэлэлцээр хийх тавцанд талуудыг дуудаж, улсын тусгаар тогтнолыг хүндлэх багтаж буй. Харин ОХУ-ыг цэргүүдээ Украинаас гаргах тухай тодорхой дурдаагүй ба барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээг буруутгасан байгаа юм. Нөгөө талд, ОХУ-ын гадаад хэргийн яам БНХАУ-ын уриалгын талаар “Бид БНХАУ-ын саналыг ойлгож байна” гэж мэдэгдсэн байна. Энэ уриалгын талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас асуухад “В.Путин үүнийг дэмжиж байна. Тэгэхээр ямар олигтой юм байхав дээ” гэсэн талаар хэвлэлүүд онцолж байна.
Эх сурвалж: BBC