Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Татвар нэмэгдсэнээс болж БНСУ-д шар айраг, сөжүний үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Түүнчлэн логистик, түүхий эд материалын үнэ өсөж байгаа нь үүнд мөн нөлөөлжээ.
Тодруулбал, холбогдох яамнаас өгсөн мэдээллээр нэг литр шар айрагт ногдох татвар 30.5 вон буюу 79 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм байна. Тус улсын шар айраг үйлдвэрлэгч хамгийн том компани болох OB “энэ нэмэгдэл бусад зардлуудад ч нөлөөлөх боломжтой” гэж үзсэн.
Учир нь бусад хүнсний бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад архи согтууруулах ундааны үнэ илүү нэмэгдэх төлөвтэй байгааг хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Ийнхүү одоогоор хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь тодорхойгүй байгаа ч ресторан, паб эзэмшигчид шар айрагны үнээ 500-1000 воноор нэмнэ гэнэ.
SOURCE: KOREA HERALD