Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.
Нийт 6,000 гаруй алба хаагч 1,375 чиглэлд иргэдийн аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний болон хэв журмын эргүүл, хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан архи согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөнд соёлтой оролцох, орон нутагт зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг уриалав.