Орос, Украины дайн эхлээд нэг жил болох гэж буйн зэрэгцээ олон үйл явдлууд өрнөсөөр байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ард иргэддээ хандаж, тавьсан илтгэлдээ “барууны орнууд энэ дайныг өдөөсөн” гэж мэдэгдсэн юм. Барууны хэвлэлүүд түүний илтгэлийг буруушаасан нийтлэлүүд бичиж байгаа тул уншигч таныг өөрөө дүгнэлт хийх боломж олгохоор бид В.Путины илтгэлийн товч хэсгийг албан ёсны сайтаас нь авч, орчуулснаа хүргэе.
“Оросын иргэд ээ
Энэ илтгэл улс орон маш хүнд хэцүү цаг үеийг туулж байхад та бүхэнд хүрж байна. Дэлхий дахинд улс эх орны минь ард түмэн, ирээдүйг шийдвэрлэх чухал өөрчлөлтүүд хийгдэж байгаа хариуцлагатай цаг үе ирж байна.
2014 оны төрийн эргэлтийн дараа Украинд бий болсон неонацист дэглэмээс ирэх аюулыг арилгах, түүхэн газар нутаг дахь ард түмнээ хамгаалах, эх орныхоо аюулгүй байдлыг хангах зорилгоор одоогоос нэг жилийн цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэн билээ. Бидэнд зохицуулах ёстой олон ажлууд одоо ч бий. 2014 оноос хойш Донбассын ард түмэн нутагтаа амьдрах, төрөлх хэлээрээ ярих эрхийн төлөө тэмцсээр байна. Бүслэлт, байнгын дэлбэрэлт, Украины хатуу дэгэмийн дунд тэд тулалдаж, хэзээ ч бууж өгөөгүй. Тэд ОХУ-ыг тусалж ирнэ гэж найдаж, хүлээж байсан.
Энэ хооронд бид асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийж, энэ гамшигт мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх талаар тэвчээртэй ярилцаж байсныг та бүхэн сайн мэдэж байгаа. Гэвч тэдний энэ мэт аймшигт авирыг бид өмнө нь нэг бус удаа харсан. Тэд яг л Югослав, Ирак, Ливи, Сирийг устгахдаа яаж авирлаж байлаа даа. Тэд энэ ичгүүрт явдлаа хэзээ ч ор мөргүй арилгаж чадахгүй. Нэр төр, итгэлцэл, ёс суртахуун гэсэн ойлголтууд тэдэнд тохирохгүй.
Би нэг зүйлийг онцлон хэлмээр байна – АНУ шиг ийм олон цэргийн баазтай улс дэлхийн өөр хаана ч байхгүй. Тэдний олон зуун баазууд байдаг. Дэлхий тэднээр бүрхэгдсэн бөгөөд газрын зургийг нэг удаа харахад л хангалттай. Зэвсгийн тухай үндсэн хэлэлцээрүүд, тэр дундаа дунд болон ойрын тусгалын пуужингийн тухай гэрээнээсээ хэрхэн татгалзаж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах суурь гэрээ хэлэлцээрүүдийг зөвхөн өөрсдөдөө ашигтайгаар яаж нурааж байсныг дэлхий нийт гэрчилсэн шүү дээ. Бидний мэдэж байгаачлан тэд ямар ч шалтгаангүйгээр юу ч хийдэггүй.
Нэг зүйлийг тодорхой болгомоор байна. Энэ дайныг тэд эхлүүлсэн, бид зогсоохын тулд хүч ашиглаж байна.”
Түүний илтгэлийг Жо Байдены илтгэлтэй харьцуулсан дүгнэлтүүдийг томоохон хэвлэлүүд ихээр хийж байна. Энэ удаагийн В.Путины илтгэл Украиныг гэхээсээ илүү АНУ-ыг буруутгаж, барууны холбоотнуудад голчлон хандсан байлаа гэж шинжээчид дүгнэж байгаа юм.
Эх сурвалж: KREMLIN.RU