АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен БНХАУ ОХУ-д зэвсэг нийлүүлж байгаа тухай хэлжээ. Mөн шинэ мэдээллээр энэ тусламж нь нэмэгдэж болзошгүй гэсэн байна. Энэ байдал үргэлжилсээр байвал Америк, Хятадын хооронд үүссэн ан цав эргэж нийлэхгүйгээр хурцдана гэдгийг сануулсан байна. Хятадын талаас энэ мэдээллийг няцааж, АНУ-ыг зорилготойгоор худал мэдээлэл тарааж байна гэсэн юм. “АНУ Хятад-Оросын харилцааг оролдохыг бид зүгээр хараад сууж чадахгүй” гэж Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэлжээ.
Түүнчлэн ОХУ БНХАУ-аас цэрэг зэвсгийн тусламж хүссэн гэдэг нь ч худлаа гэсэн байна. БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины ойрын холбоотон тул ийм хардлага үүсэж байна гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэж байгаа. БНХАУ энэ дайнд төвийг сахих байр суурьтай байсан ч сүүлийн үед ОХУ-ыг дайнаа зогсоохыг илэрхийлж эхэлсэн. Ийнхүү АНУ, БНХАУ-ын харилцааг улам хурцдахад хүргэж байгаа олон үйл явдлууд өрнөсөөр байна.
Эх сурвалж: BBC