
Даваа гаргийн орой Туркийн өмнөд хэсэгт 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүнээс болж гурван хүн амь үрэгдэж, 600 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
Тодруулбал, Турк улсад 213 хүн, Сири улсад 470 хүн бэртжээ. Одоогоор газар хөдлөлт болсон бүс рүү иргэдийг нэвтрүүлэхгүй байна. Энэ бүсэд байгаа барилга, байшингууд нурах магадлалтай байгааг Туркийн хэвлэл мэдээллийн байгууллагууд сануулж байгаа юм. Чичирхийлэл мөн Египет, Ливанд мэдрэгдсэн байна. Хоёрдугаар сарын 6-нд болсон 7.8 магнитудын газар хөдлөлтийн улмаас Турк, Сирид нийт нас барсан хүмүүсийн тоо 44 мянгад хүрээд байгаа юм. Иргэд маш их айдастай, гудамжаар дүүрэн түргэний тэрэг, яаралтай тусламжийнхан бөөгнөрсөн байдалтай байгааг BBC мэдээлжээ.
SOURCE: BBC