Азийн ихэнх орнуудын цагаан сар нэгдүгээр сарын сүүлээр болсон. Хятад тэргүүтэй улсууд туулай жилийг угтсан бол Вьетнам муур жилийг угтсанаараа онцлог болж буй.
Тухайлбал, Вьетнам болон Хятад улсууд арван хоёр жилийн арван жилийг ижилхэн нэрлэдэг байна. Харин Вьетнамд үхэр жилийг одос үхэр жил, туулай жилийг муур жил гэж үздэг. Баярын хувьд бусад азийн орнуудын адил өргөн дэлгэр тэмдэглэдэг ба гадуур муурын чимэглэл дүүрэн байдаг аж. Вьетнамчууд яагаад муурыг дээдэлдэг тухай олон таамаглал байдаг. Тухайлбал, будаа бол Вьетнамын хөдөө аж ахуйн гол хэрэглэгдэхүүн. Харин будаанд хамгийн их аюул учруулдаг амьтан нь харх байдаг ба тэднийг барих гол арга нь муур байдаг гэнэ. Энэ утгаараа муур нь хамгаалагч болж байгаа юм. Нөгөө талд, төстэй хоёр амьтныг тус тусад нь жил гэж авч үздэггүй гэх тайлбар бий. Тодруулбал, тэд туулай болон хулганыг төстэй амьтад гэж үздэг байх магадлалтай юм. Энэ мэтчилэн Азийн орнуудын цагаан сарын бэлгэдэл ялгаатай, тэмдэглэх хэв маяг, зан үйл нь хоорондоо төстэй байдаг байна.
SOURCE: VOA