Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
“Үзэсгэлэнт болгогч” хэмээх туулай жилийн сар шинийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Таван аваргаар магнайлуулсан 256 бөх зодоглосноос Ховд аймгийн харьяат, даян аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий нар түрүү булаалдав.
Эл барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий давж түрүүллээ. Ингэснээр сар шинийн барилдаанд таван жилийн дараа дахин түрүүллээ.
Шөвгийн дөрөвт улсын аварга О.Хангай, улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа.