Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Цагаан сарын барилдаан Бөхийн өргөөнд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөө жилийн сар шинийн барилдаанд түрүүлэх бөхийн тоонд нэрлэгдэж байсан улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд М.Бадарч нар дөрвийн даваанд өвдөг шороодлоо.
Цагаан сарын барилдаанд олон жилийн дараа зодоглосон Ч.Санжаадамба аварга аймгийн арслан Я.Бумбаярт, улсын гарьд М.Бадарч улсын начин Д.Хүдэрбулгад унав.
Мөн дөрвийн даваанд улсын харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Б.Цэдэнсодном нар тунан барилдлаа. Хоёр залуу харцагын барилдаанд Б.Зоригтбаатар давав.