Өнгөрсөн оны XII сарын эхээр Хятадын хэд хэдэн томоохон хотууд дахь оюутны хотхонуудад “Тэг Ковид” бодлогыг эсэргүүцэж, олон залуус жагссан. Үүний дараа ч Хятадын эрх баригчид гурван жил гаруй дагаж мөрдсөн ковид-19-ийн чанга дэглэмээ шат дараалан цуцалсан билээ.
Гэвч энэ жагсаалд оролцсон олон залуус алга болсон байна. Тухайн үед буюу жагсаал дөнгөж эхлэх үед цагдаа нар хэсэг хүмүүс баривчилсан ч хоёр сар гаруй дараа баривчилсан хүмүүсийнх нь тоо өсөж байгаа талаар активистүүд хэлжээ.
Олон улсын хүний эрхийн байгууллагууд болон их сургуулиуд баригдсан залуусыг чөлөөлөхийг ийнхүү Хятадын эрх баригчдаас шаардаж байна. Түүнчлэн баривчлагдсан хүмүүсийн нэр бүхий жагсаалтыг активистүүд хэдийн гаргажээ. Тэднийг таван жилийн ял оноодог хэрэгт буруутгаж байж магадгүй гэж үзэж байгаа юм. Одоогоор дор хаяж 100 гаруй хүн баривчлагдсан байгаа гэнэ.
SOURCE: BBC