Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Тел Авивын их дуулгаас монголын шигшээ баг хоёр медаль хүртэв. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -90 кг жинд Г.Алтанбагана хүрэл, +100 кг жинд О.Цэцэнцэнгэл алтан медаль авлаа. Өмнөд Африк, Грек, Эстонийн бөхчүүдийг хэсэгтээ буулган авсан Г.Алтанбагана шөвгийн наймд Гүржийн Бека Гвиниашвилид ялагдаж дагасан. Улмаар Италийн Кристиан Парлати, Кубийн Иван Фелипе Силва Моралес нарыг ялж хүрэл медаль хүртэв. Харин О.Цэцэнцэнгэл Польш, Герман Бразил, Азербайжаны бөхчүүдийг өвдөг шороодуулж аваргын тавцанд зогссон. Тэрээр финалд Азербайжаны Ушанги Какаурийг вазари үнэлгээгээр ялсан юм.