Мюнхений аюулгүй байдлын бага хурал Германд болж байгаа ба энэ удаагийн хурлын гол агуулга нь Украинд төвлөрч байна.
Энэ хурлын нээлтэд Украины ерөнхийлөгч В.Зеленский цахимаар оролцож, барууны улс орнуудыг Украинд нийлүүлэх тусламжаа яаравчлахыг хүсжээ. Тэрээр “Бидэнд хурд хэрэгтэй байна. ОХУ-ын эрчийг сааруулах нь юу юунаас илүү чухал болоод байна. Тиймээс бидэнд яаравчлахаас өөр сонголт үгүй. Хэр хурдан байхаас шалтгаалж олон хүний амь аврагдана” гэжээ.
Хурлын үлдсэн өдрүүдэд 96 орноос ирсэн элч, төлөөлөгчид батлан хамгаалахын чухал асуудлуудаар хэлэлцэх төлөвтэй байна. Түүнчлэн олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева Украинд тусламж үзүүлэх тухай дурьджээ. Тэрээр Украинд эдийн засгийн тусламж яаралтай хэрэгтэй байгаа гэдгийг бусад улс орнуудад сануулсан байна. Харин Германы канцлер Олаф Шольц улс орнуудыг Украинд танк нийлүүлэх чадамжтай байвал туслахыг уриалж, энэ дайн мөдхөн дуусах эсэхэд эргэлзэж байгаагаа идэрхийлсэн юм. Германы танк нийлүүлэх шийдвэрийг уг хуралд оролцож буй АНУ-ын конгрессын гишүүд мөн сайшаасан байна.
SOURCE: DW